“Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах” шийдвэрийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид гаргасан байдаг. Улмаар Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрт үндэслэж, “Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах захирамж" гаргасан.
Тэгвэл Ө.Сумъяабаатар өөрийг нь огцруулсан Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Харин өнөөдөр /2023.04.28/ Ө.Сумъяабаатарын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх Захиргааны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болжээ. Ингээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн байна. Ингэснээр “Ө.Сумъяабаатарыг огцруулсан шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж, тэрбээр Баянгол дүүргийн засаг даргын албан тушаалтайгаа үлдэх боломжгүй” болжээ.