БНСУ-ын волейболын дээд лигийн гадаад тамирчдын драфтад Азийн 10 орны 24 тамирчин дөрөвдүгээр сарын 25-27 өдрүүдэд Чэжү хотод сонгон шалгаруулалтад хамрагдаж Монгол Улсаас хоёр тамирчин сонгогдсон юм.
Шалгаруулалтад манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Ж.Энх-Эрдэнэ драфтын тэргүүн сонголтоор сонгогдож "Samsung Fire Blue Fangs" багт, харин залуу тамирчин Б.Баярсайхан дөрөв дэх сонголтоор "Аnsан Okman" багт сонгогдсон. Улмаар Б.Баярсайхан “Ansan Okman” багт тоглохоор гэрээгээ байгуулжээ.
ВИДЕО: