Азийн хөлбөмбөгийн холбооны “Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээн”-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Монгол Улсын шигшээ баг өнгөрсөн Даваа гарагт /2023.04.24/ Австрали улсын шигшээ багтай хийсэн билээ.
Манай улсын охидын баг анх удаа олон улсын тэмцээнд оролцож буйгаараа онцлог юм. Анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн охидын хувьд эхний тоглолтдоо ялагдал хүлээгээд байсан бол шигшээ багийн хэсгийн хоёр дахь тоглолт өнгөрсөн Лхагва гарагт /2023.04.26/ боллоо. Тус тоглолтод Тайваний шигшээ багийн эсрэг тоглож 3:0 харьцаатай хожигдол хүлээж тэмцээнээ өндөрлүүлжээ.