Польшийн ерөнхийлөгч А.Дуда энэ долоо хоногт манай улсад төрийн айлчлал хийгээд буцсан. Түүний айлчлалын үеэр Монгол, Польшийн эдийн засгийн форум болсон бол, мөн А.Дудад МУИС-ийн хүндэт доктор цол хүртээсэн юм.
Тэгвэл Польшийн ерөнхийлөгч А.Дудагийн Монгол Улсад айлчилсан айлчлалын тоймыг түүний твиттер хуудаст богино хэмжээний дүрс бичлэгийн хамтаар нийтэлсэн байна.
Тус мэдээлэл, “Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Улаанбаатарт Польшийн элчин сайдын яам нээгдэв. Олон улсын таван гэрээнд гарын үсэг зурав. Польш, Монголын бизнес эрхлэгчдийн эдийн засгийн форумд оролцов. Аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай улс төрийн яриа хэлэлцээ болов. Польшийн их, дээд сургуулийн төгсөгчидтэй уулзсан” гэжээ.
Wizyta Prezydenta @AndrzejDuda w Mongolii:
— Kancelaria Prezydenta (@prezydentpl) April 27, 2023
✔️ Otwarcie polskiej ambasady w Ułan Bator ??
✔️ 5 podpisanych umów międzynarodowych ?
✔️ ??- ?? Forum gospodarcze z udziałem kilkudziecięciu polskich przedsiębiorców
✔️ Rozmowy polityczne o bezpieczeństwie i współpracy gospodarczej… pic.twitter.com/n0Tzpsg2mK