Д.Тогтохсүрэн:  Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү

Д.Тогтохсүрэн: Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.28/ хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус хууль нь 33 зүйлтэй бөгөөд 96 зарчмын зөрүүтэй саналыг хурааж байгаа юм. Одоо санал тус бүрээр санал хурааж байна. 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.1 дэх заалтыг дэмжиж байгаа ч 3.2 дахь заалтыг дэмжихгүй байгаа юм. Анх орж ирэхдээ бүр балай орж ирсэн. Харин зассан байгаа юм. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Монгол хоёр Аялал жуулчлалын тухай хуультай болоод байна. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Аялал жуулчлалын баазууд чинь. Гэтэл энэ өөр хуулиар явчиж байгаа юм. Энэ нь иргэдэд асар их хүндрэл учруулдаг.  Аялал жуулчлалаа хөгжүүлье гэж ярьчихаад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиа өөр хуулиар зохицуулна гэж авч үлдчихээд гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөх нь энэ хуулиараа биш, Тусгай хамгаалалттай хуулиараа явна гэж байгаа юм. Ингээд балай болчхож байна. Тэгэхээр Тусгай хамгаалалттай хуулийг нь үүнтэй хамт явуулах хэрэгтэй. Цэгцлэх ёстой Х.Ганхуяг гишүүнээ. Та нар, хөөе Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү. Өмнө нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хулгайгаар шахуу оруулсан. Бүх газар дуудлага худалдаагаар өгнө л гэж ярьдаг. Аялал жуулчлалыг нээлттэй болгоод тусгай хамгаалалтын бус газар зүгээр явна гэж байна. Тусгай хамгаалалт дээр очихоор зөвшөөрөл авна гээд явдаггүй. Нэг их гоё хууль гаргана. Гэтэл маргааш нь Тусгай хамгаалалтын хуулиар өөрчлөгдөхгүй. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй. Нийт аялал жуулчлалын жуулчны баазын 50 гаруй нь тусгай хамгаалалтын газар байгаа шүү. Бараг 100 хувь байгаа. Тэгээд очихоор гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй. Тусгай хамгаалалттай газар нутагт аюул учраад байгаа шүү. Бид Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрлийг 30 хувиас 50 хувь болгоно л гээд байдаг. Гэтэл тухайн нутагт амьдардаг иргэдэд хохирол амсана. Өвөлжөө, хаваржаа барих эрхгүй, түлээний мод хагалах эрх байдаггүй. Өөр бүст очдог.  Хамгаалах нэрийдлээр өөр хэдэн хүний хамгаалалтад өгөөд нутгийн иргэдээс илүү буруу ашигладаг. Тэгэхээр энэ хуулиудыг хамтад нь явах ёстой. Яг гараад хэрэгжихээр асуудал гарна шүү" гэлээ. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгнө. Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх 98 хуулийг оруулж ирэхдээ Тусгай хамгаалалтын зөвшөөрөл олгох хуулийг өргөдлөөр оруулж ирнэ гээд байхад л гаргачихсан. Одоо энэ Зайсангийн газрыг аялал жуулчлалын зориулалттай гэж өгөөд л өнөөдөр ямар болсныг нь хар. Энийг гүйцээж боловсруул" гэв. 

ҮЗЭХ: