ВИДЕО: Аваргын төлөөх тоглолтод бэлдэхийн тулд багаараа зургаан сарын хугацаанд хамт байж нэг зорилгын төлөө нэгдэж чадсан

ВИДЕО: Аваргын төлөөх тоглолтод бэлдэхийн тулд багаараа зургаан сарын хугацаанд хамт байж нэг зорилгын төлөө нэгдэж чадсан

Үндэсний Дээд лигийн плей-оффын финалд аваргаар “Эрдэнэтийн Уурхайчид” баг шалгарч Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон билээ. Бид тус багийн хамгаалан тоглогч А.Тэмүүлэн болон залуу тоглогч Г.Болор-Эрэдэнэ нартай ярилцлаа.

ВИДЕО:

Монголын сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байгаа энэ үед “UG Arena” ашиглалтад орсон нь хөгжлийн шат ахих томоохон түлхэц болсон билээ. Манай улсын сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн болох Үндэсний дээд лигийн энэ улирлын тоглолтод “Эрдэнэтийн Майнерс” баг тэргүүлж Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын эзэн болсон. Тус багийн одоогийн бүрэлдэхүүн нь өнгөрсөн оны наймдугаар сард /2022.08/ нэгдэж өдгөө зургаан сарын нүүрийг үзжээ. Анх наймдугаар сард Серби улсад багийн анхны бэлтгэл сургуулилт болж байсан. Мөн “Эрдэнэтийн Уурхайчид” нэрээр анх Үндэсний дээд лигийн 2020 оны улиралд лигийн тоглолтоо эхлүүлж байсан түүхтэй. Өдгөө “Эрдэнэт Майнерс” нэрээр гурав дахь улиралдаа тоглож байгаа хэдий ч лигийн аварга болсон нь бахархууштай юм.

Бидний уулзаж ярилцсан тоглогчдын хувьд “Эрдэнэс Майнерс”-т ороод зургаан сарын нүүрийг үзэж буй бөгөөд хамгаалан тоглогч А.Тэмүүлэн нь “Үндэсний шигшээ” багт орох зорилготой, мөн АНУ-ын “Golden State” багт тоглохыг бага балчир наснаасаа мөрөөджээ. Харин тухайн багийн хамгийн залуу тоглогч Г.Болор-Эрдэнийн хувьд европ багт элсэж “Европын лиг”-т тоглох мөрөөдөлтэй гэдгээ бидэнтэй хуваалцсан юм.

Тэдний хувьд финалд “Тэнүүн-Өлзий Металл” багийг хожсоноор аваргын цомын болзол хангасан билээ. Мөн Үндэсний дээд лигийн энэ улирлын бүхий л тоглолтуудаас хамгийн өрсөлдөөнтэй тоглолт нь финалын тоглолт байсныг онцоллоо.

А.Тэмүүлэн, Г.Болор-Эрдэнэ нарын хувьд “Эрдэнэт Майнерс” баг европ дасгалжуулагчтай учир Монгол сагсан бөмбөг бус европ сагсан бөмбөгт суралцах боломж олдож буйд олзуурхан тус багт элсжээ. Монгол дасгалжуулагч болон европ дасгалжуулагч арга барил, бэлтгэлийн техник гээд бүхий л талаараа ялгаатай. Тухайн багийн дасгалжуулагчийн хувьд тамирчдаа 100 хувь ажиллуулах бус эхний өдөр 60 хувь, 70 хувь гэж дасгал сургуулилтыг бага багаар нэмэгдүүлж бэлддэг байжээ. Мөн бүх дасгал сургуулилтыг системтэйгээр цаасан дээр буулгаж, системийн дагуу ажилладаг байна. Дасгалжуулагч нь тоглолт эхлэхээс өмнө хоёр цагийн өмнө ирсэн байх, идэх хоол, хэрхэн амрах гээд бүх цагийн хуваарилалтыг гаргаж өгдөг бөгөөд тоглолт эхлэхээс өмнө сэтгэл зүй, багийн гишүүдийн төвлөрөлт дээр бэлдэж өгдөг аж.

Үндэсний дээд лигийн аваргын цом энэ улиралд шинэчлэгдэж Ерөнхийлөгчийн нэрэмжит цомтой болсон. Цомыг А.Тэмүүлэн “Цомоо хараад маш их баярласан. Шагнал гардуулах ёслолын дараагаар найзын хамт цомоо өргөж авч явахад их хүнд байсан. Хоёр хүн өргөөд жоохон хол явбал ядрах юм байна лээ” хэмээсэн юм. Аваргын цомыг дараагийн улирал хүртэл өөрсдийн багын байранд хадгалах аж. Мөн “Багийн бүх гишүүд өөрийн амбиц “би,би” гэх сэтгэлгээгээ хойш тавьж нэг баг болж аварга болж чадсан” хэмээн бахархан өгүүлж байсан юм.