БНСУ-ын волейболын дээд лигийн гадаад тамирчдын драфтад Азийн 10 орны 24 тамирчин дөрөвдүгээр сарын 25-27 өдрүүдэд Чэжү хотод сонгон шалгаруулалтад хамрагдаж Монгол Улсаас хоёр тамирчин сонгогдсон юм.
"KOVO Asia Tryout 2023" сонгон шалгаруулалт нь тамирчдын биеийн хүч, атлетик сорил болон лигийн багийн дасгалжуулагч, албаны хүмүүстэй ярилцлага үзүүлэх тоглолтоор тамирчдаа сорьсон юм. Улмаар 24 тамирчнаас долоон тамирчин сонгогдож, өнөөдөр лигийн багт хавиаргагдлаа.
Шалгаруулалтад манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Жаргалцогтын Энх-Эрдэнэ драфтын тэргүүн сонголтоор сонгогдож "Samsung Fire Blue Fangs" багт тоглохоор болов. Мөн залуу тамирчин Батсүхийн Баярсайхан дөрөв дэх сонголтоор "Аnsан Okman" багт хүчин зүтгэхээр болжээ.