ВИДЕО: Шаардлагатай тохиолдолд БНСУ,  Америкийн цөмийн зэвсгийг ашиглан Пёньян хотод хариу цохилт өгөх тохиролцоонд хүрчээ

ВИДЕО: Шаардлагатай тохиолдолд БНСУ, Америкийн цөмийн зэвсгийг ашиглан Пёньян хотод хариу цохилт өгөх тохиролцоонд хүрчээ

Ерөнхийлөгч Жо Байдены урилгаар хоёр улсын хамтын эвслийн 70 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-д төрийн айлчлал хийж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг айлчлалын үеэр талууд Умард Солонгосын эсрэг хамгаалалтаа сайжруулж, шаардлагатай тохиолдолд БНСУ Америкийн цөмийн зэвсгийг ашиглан хариу өгнө гэж тохиролцсон талаар Reuters агентлаг мэдээлэв. АНУ-д айлчилж байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Юун Сук Ёл, Нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден нар Пёньян хотын эсрэг хамгаалалтаа сайжруулахаар тохиролцсон талаар Лхагва гарагт /2023.04.27/ хоёр улсын тэргүүн Цагаан ордонд хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэж, Умард Солонгосын эсрэг "Вашингтоны тунхаг" нэртэй гэрээ байгуулснаа зарлалаа.

Энэ хүрээнд Вашингтон 1980-аад оноос хойш анх удаа цөмийн шумбагч онгоцнуудаа Өмнөд Солонгосын боомтод байршуулахаар болжээ. Мөн хоёр тал цөмийн төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэх Цөмийн зөвлөлдөх хэсэг байгуулахаар тус тус тохиролцоонд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО: