Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган өнөөдөр /2023.04.27/ Туркийн Euro D, ATV Europe, NTV Europa, TRT World зэрэг дөрвөн телевизэд өгөх ярилцлагаа цуцалсан гэж BirGun мэдээлжээ. Харин энэ талаар Туркийн олон нийтийн сүлжээ болон сөрөг хүчний депутатууд "Туркийн ерөнхийлөгч зүрхний шигдээс өвчнөөр өвчилж, эмнэлэгт хүргэгдсэн" гэж бичжээ.
Үүнийг Р.Т.Эрдоганы засаг захиргааныхан үүнийг "хуурамч мэдээлэл" хэмээн няцааж, “Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган зүрхний шигдээсээр эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл худал, маргааш тэрээр шууд нэвтрүүлэгт оролцоно гэжээ. Мөн энэ талаар Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай хэлэхдээ, Эрдоганы биеийн байдал "хэвийн", тэрээр "хөнгөн ханиадтай" байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC