Украины Ерөнхийлөгч В.Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өчигдөр /2023.04.26/ утсаар ярьж, "Хятад улс тусгай төлөөлөгч”-өө Украинд илгээж, хэлэлцээр хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Украинд хэлэлцээр хийх Хятадын тусгай төлөөлөгчдөөр өмнө нь БНХАУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан өдгөө Евразийн асуудал хариуцсан БНХАУ-ын тусгай төлөөлөгч Ли Хуэй томилогдсон байна.
Эх сурвалж: BBC