Өмнөд Солонгосын волейболын дээд лигийн гадаад тамирчдын драфтад Азийн 10 улсын нийт 24 тамирчин оролцож байна. Тамирчид хоёр өдрийн турш биеийн хүч, атлетик сорилууд, лигийн багийн дасгалжуулагч, албаны хүмүүстэй ярилцлага хийх, ихэнх хугацаанд үзүүлэх тоглолтууд хийж байна.
Тус улсын сэтгүүлчдийн нийтлэлээс үзэхэд Б. Баярсайхан, Ж. Энх-Эрдэнэ нар Солонгост ахлах сургуулиасаа эхлээд их сургуулийн түвшинд амжилттай тоглож байгаа төдийгүй хэлний мэдлэгийн давуу талуудтай мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа аж. Мөн атлетик сорилууд дээр Б. Батсуурь, Т. Хангал нар өндөр үнэлгээ авсан байна. Өнөөдөр 15:00 цагаас клубүүд хэнийг авах вэ гэдгийг тодорхойлох сонгон шалгаруулалт явагдана.