БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан ОХУ-д айлчлал хийсэн. Тэрээр энэ үеэрээ Хятад улс "Орос, Украины асуудалд шударга байр суурь баримтална" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2023.04.26/ Хятадын Гадаад хэргийн яамнаас, "Ши Жиньпин дөнгөж сая Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилаа" гэж мэдэгдсэн байна. Харин тэд юу ярьсан талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
President Xi Jinping just spoke to Ukrainian President Volodymyr Zelenskyy on the phone.
— Hua Chunying 华春莹 (@SpokespersonCHN) April 26, 2023