БНХАУ-ын задгай сансарт 140 гаруй хоногийг өнгөрүүлээд буй "Zhen Zhou 15" хөлгийн багийнхантай монгол сурагчид цахимаар холбогдож ярилцжээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр "Монгол-Хятадын найрамдал" сургуулийн 8А ангийн сурагч А.Сод-Эрдэнэ, Ө.Дөлгөөн, 7а ангийн сурагч О.Эмүжин нар БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамны урилгаар “Shen Zhou 15” хөлгийн нислэгийн багийнхантай цахимаар шууд холбогдож сансрын аж байдал болон тэдний өдөр тутмын амьдралын талаар мэдээ, мэдээлэл солилцож ярилцсан байна.
Тус арга хэмжээнд Бээжингийн төв хурлын танхим, Монгол болон Оросын Холбооны Улс тэргүүтэй нийт 10 гаруй хурлын танхимаас шууд холбогдон оролцжээ.
Одоогоор “Shen Zhou 15” хөлгийн багийнхан 140 гаруй хоногийг задгай сансарт өнгөрүүлээд байгаа бөгөөд хэрхэн хоол хийж, унтаж амардаг, хэрхэн биеийн дасгал хөдөлгөөн хийдэг зэрэг өдөр тутмын амьдралынхаа талаар сурагч багачуудтай сонирхолтой мэдээлэл солилцсон аж.
Т.БЯМБАЖАРГАЛ