Х.Баттулгын МоАХ-ноос "Монгол, Орос зэрэг иргэдийг хамруулсан 50 саяын шагналтай шатрын тэмцээн"-ийг зохион байгуулж эхэлжээ

Х.Баттулгын МоАХ-ноос "Монгол, Орос зэрэг иргэдийг хамруулсан 50 саяын шагналтай шатрын тэмцээн"-ийг зохион байгуулж эхэлжээ

Монголын ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга эзэмшдэг. ТэрээрЕрөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө тус холбоог “Монгол Улсын баатар” цолоор шагнаж байв. МоАХ нь 1989 онд байгуулагдаж, монголын ардчиллын ахмадуудыг эгнээндээ нэгтгэсэн гэдэг ч өдгөө Х.Баттулгын улс төрийн гол хэрэгсэл болоод буй.

Тэгвэл Х.Баттулгын эзэмшлийн МоАХ-ноос 50 сая төгрөгийн шагналын сантай шатрын тэмцээнийг зохион байгуулж өнөөдөр /2023.04.26/ нээлтээ хийж байгаа ажээ. МоАХ тус шатрын тэмцээнээ “Ардчиллын анхдагч, Монгол шатрын холбооны ерөнхийлөгч С. Зориг агсны нэрэмжит хэмээн нэрлэсэн бөгөөд 6 ангиллаар явагдах тус шатрын тэмцээнд ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчид, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 800 гаруй шатарчид оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөнө” гэж мэдээлжээ.




Өнөөдөр гахай өдөр

22 минутын өмнө