Японы компаниас хөөргөсөн “Hakuto-R” хөлгийн сарны гадаргүй дээр буулт хийх туршилт амжилтгүй болжээ

Японы компаниас хөөргөсөн “Hakuto-R” хөлгийн сарны гадаргүй дээр буулт хийх туршилт амжилтгүй болжээ

Японы “iSpace” компани саран дээр буух төхөөрөмж нь гадаргуу дээр осолдсон байх магадлалтай гэж мэдэгдэв. Тус компани судалгааны "ровер" болон теннисний бөмбөгний хэмжээтэй жижиг роботыг буугч аппарат нь амжилттай газардуулна гэж найдаж байсан.

Гэвч “Hakuto-R” мягмар гаригийн 16:40 GMT-д буулт хийхээсээ хэдхэн минутын өмнө холбоо тасарсан байна. Энэ талаар компанийн инженерүүд буугч аппраттай холбоо тогтоохыг оролдож байгаа аж. Тус газардах төхөөрөмж нь ердөө хоёр метр өндөр, 340 кг жинтэй, сансрын хөлгийн стандартаас харьцангуй жижиг, авсаархан байсан. Мөн хөлөг тойрог замаасаа нэг цагийн турш газардах маневр хийх ёстой байсан бөгөөд гадаргаас 100 км-ийн өндөрт, бараг 6,000 км/цагийн хурдтай хөдөлж байжээ.

Төлөвлөсөн буултаас 25 минутын дараа iSpace-ийн гүйцэтгэх захирал Такеши Хакамада "Бид газардагчтай холбоо тогтоогоогүй байна. Иймд сарны гадаргуу дээр буулт хийж чадаагүй гэж үзэх ёстой" гэж мэдэгдсэн.

“Hakuro-R” сансарт гүйцэтгэх 10 даалгавартай явсан ба даалгавруудаас наймыг нь биелүүлжээ. Даалгаврын үр дүнг сарны модулийг газардуулах дараагийн туршилтад бэлтгэхэд ашиглах юм. Хөлөг сарны бөмбөрцгийн хойд хагаст буух газарт хүрсний дараа хөрс, геологи, агаар мандалд дүн шинжилгээ хийх хоёр даацын ачааг байрлуулах ёстой байсан. Тэдний нэгийг Трансформерсыг бүтээсэн TOMY тоглоомын компани бүтээжээ.

Уг хөлгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2022.12/ “SpaceX” пуужингаар хөөргөсөн бөгөөд хөлөг сарны орчимд очиход таван сараас багагүй хугацааг зарцуулсан байна.

Японы туршилтын гол зорилго нь сарны гадаргуу руу арилжааны пуужин хөөргөх чадварыг үнэлэх явдал байв. Харин “iSpace” компанийн алсын хараа нь сарны гадаргуу дээр хүн төрөлхтнийг тогтвортой байлгах, арилжааны үйлчилгээ, олборлолтод зориулж тоног төхөөрөмж илгээх, пуужингийн түлш үйлдвэрлэх зэрэг юм.