Волейболын эмэгтэйчүүдийн клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Вьетнамын Вин-Вук хотод эхэлсэн.
Тэмцээнд монголын эмэгтэйчүүдийн шигшээ буюу "Хөвсгөл Эрчим" клуб оролцож буй. Улмаар өчигдөр эхний тоглолтоо БНХАУ-ын "Лиаонинг Донгхуа" багтай хийсэн юм. Тус тоглолтод манай бага Хятад улсын багт 0:3 (15:25, 13:25, 9:25)-аар хожигдлоо. Харин маргааш Казахстаны "Алтай" клубтэй хэсгийн хоёр дахь тоглолтоо хийнэ.