Өмнөд Солонгосын волейболын дээд лигийн гадаад тамирчдын драфтад Азийн 10 улсын нийт 32 тамирчин оролцож байна.
Тус тамирчид дөрөвдүгээр сарын 25-27-ны хооронд Жежү хотноо сонгон шалгаруулалтад оролцох юм. Сонгон шалгаруулалтаас долоон тамирчин драфтын эрх авах бөгөөд эрх авсан тамирчид 7 клубт сугалаагаар элсэнэ. Клубт элсэх сугалаа дөрөвдүгээр сарын 27-ны /2023.04.27/ 15:00 цагт болох аж. Тухайн драфтын шалгаруулалтад манай улсаас Б.Батсуурь, Т.Хангал, Б.Баярсайхан, Ж.Энх-Эрдэнэ нар оролцож байна.