Манай улсын волейболын эмэгтэй шигшээ баг анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

Манай улсын волейболын эмэгтэй шигшээ баг анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

Манай улсын волейболын эмэгтэй шигшээ баг Азийн аваргын анхны тоглолтоо БНХАУ-ын багтай өнөөдөр хийнэ.

Тодруулбал, Монгол Улсын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор өнгөрсөн долоо хоногт Вьетнам улсыг зорьсон билээ. Тус тэмцээнийг Вьетнамын Вин Фук хотод дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 02-ны хооронд зохион байгуулах бөгөөд нийт есөн орны 14 баг тамирчид өрсөлдөх юм. Тэгвэл өнөөдөр манай улсын шигшээ баг болон БНХАУ-ын багийн тоглолтоор клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэлнэ. Монголын волейболын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд сонгогдсон 17 шилдэг эмэгтэй тамирчинг танилцуулж байна.

  • Л.Хосбаяр /холбогч/
  • Д.Анужин /холбогч/
  • Ц.Цэдэвнамбар /холбогч/
  • Г.Хонгорзул /өндрийн довтлогч/
  • П.Энххүслэн /Голын хаагч/
  • Д.Сосорбарам /Чөлөөт хамгаалагч/
  • Ж.Баянжаргал /Өндрийн довтлогч/
  • Н.Баасанжав /Чөлөөт хамгаалагч/
  • Г.Энхнаран /Өндрийн довтлогч/
  • Б.Цолмон /Өндрийн довтлогч/
  • Э.Хүслэн /Өндрийн довтлогч/
  • Г.Саруулгэрэл /Өндрийн довтлогч/
  • С.Нарангуа /Өндрийн довтлогч/
  • Б.Нинжболор /Өндрийн довтлогч/
  • Н.Мөнхзаяа /Өндрийн довтлогч/
  • С.Тэмүүлэн /Голын хаагч/
  • Г.Хандсүрэн /Голын хаагч/

Тоглолтыг монголын цагаар 13 цагт https://www.youtube.com/@PPTVHD36 хуудсаар шууд дамжуулах аж.

Т.Бямбажаргал