Азийн хөлбөмбөгийн холбооны “Эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээн”-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо Монгол Улсын шигшээ баг өчигдөр /2023.04.24/ Австрали улсын шигшээ багтай хийжээ.
Манай улсын охидын баг анх удаа олон улсын тэмцээнд оролцож буйгаараа онцлог юм. Тоглолтод Австрали улсын шигшээ багийн охид тоглолтыг гартаа авч үндсэн цагт 11:0 харьцаатай ялалт байгуулж хэсгийн эхний хожлоо авлаа. Тус хэсгийн дараагийн тоглолт маргааш /2023.04.26/ Тайвань болон Монгол улсын шигшээ багуудын хооронд 15:00 цагаас МХБХ-ны талбайд явагдах аж.