Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр /2019.11.28/ 10.00 цагт эхэллээ. Энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгоно гэсэн хүлээлт спорт сонирхогчдын дунд байсан. Тэгвэл МҮОХ-ын ерөнхийлөгчийг сонгууль болохгүй, олимпизмын асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийг ирэх 2020 оны гуравдугаар сарын 6-нд тодруулах ажээ.
Олон улсын олимпийн хорооны дүрмээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зарласан өдрөөс хойш дор хаяж 90 хоногийн дараа сонгууль явуулах журамтай юм байна. Энэхүү журмын дагуу өнөөдрөөс эхлэн сонгуулийг зарлаж, нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвших эсэхээ мэдүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой юм байна.