Б.Энх-Оргил холимог тулааны "One championship" холбоонд анхны ялалтаа авлаа

Б.Энх-Оргил холимог тулааны "One championship" холбоонд анхны ялалтаа авлаа

Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Lumpinee-13" арга хамжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болов.

"Team Tunga" баг, "Шандас ММА" клубийн тамирчин Б.Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой хийлээ. Манай улсын тамирчин гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн саналаар ялалт байгуулав.

Road to ONE-Mongolia тэмцээний аварга, 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч Филиппинд зохиогдсон ONE Warrior Serios тэмцээний аварга, Арслан хочит, 29 настай Адонис Севиллено  бөгөөд сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ. Б.Энх-Оргил нь  "One championship" холбоотой зургаан тоглолтын 100 мянган долларын гэрээ байгуулсан юм.