МОНГОЛБАНК: Дурсгалын зоосыг шинээр худалдаанд гаргалаа

МОНГОЛБАНК: Дурсгалын зоосыг шинээр худалдаанд гаргалаа

Монголбанкнаас эрхлэн гаргадаг франчайз дурсгалын зоосны “Wild Mongolia”, “Woodland Spirits”, “Fabergé Eggs” ээлжит цувралыг худалдаанд гаргаж байна. Үүнд: “Монгол шонхор” 1 унцын мөнгөн зоос, “Монгол шонхор” 1/10 унцын алтан зоос, “Ойн жирх” 1 унцын мөнгөн зоос, “Mystic wolf” 1 кг-ын мөнгөн зоос, “Фаберже Цараевич” 2 унцын мөнгөн зоос багтжээ. Эдгээр зоосны талаарх мэдээллийг coin.mongolbank.mn сайт, 11-329677 дугаарын утаснаас тодруулах боломжтой.

“Монгол шонхор” франчайз зоос:

Нэрлэсэн үнэ 500 төгрөг, 31.1 гр жинтэй, мөнгөний 0.999 сорьцтой, 38.61 мм хэмжээтэй.