Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2023 оны бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор эхэллээ.

2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц 2; 3 буюу Жунмэй инженеринг компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 90 км, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй багц-4 буюу Чайна жео компанийн ерөнхий гүйцэтгэгчтэй 45 км хэсэгт анхаарал хандуулж байна.

"Өнөөдрийн байдлаар Жунмей инженеринг компанийн багц 2; 3-ийн ажил тодорхой хэмжээгээр эхэлсэн. Чайна жео инженеринг компанийн багц-4 хэсэгт далангийн ажил эхэлж байна. Бусад газарт өргөн бүрэлдэхүүнтэй эхэлсэн зүйл алга. Тиймээс зөвлөх компанид 5 дугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаатай хатуухан үүрэг өглөө. Гүйцэтгэлийг долоо хоногоор гаргаж, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх компаниуд хянаад явна" хэмээн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээлэв. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө