"ESPN"-ийн мэдээлснээр "Манчестер Сити" хагас хамгаалагчийн төлөөх өрсөлдөөнд манлайлагчид гэж тооцогдож байна. Гэрээ байгуулж чадна гэсэн итгэл Английн клубт улам бүр нэмэгдсээр байна гэжээ.
Илкай Гюндоган, Бернардо Силва нарын ирээдүй тодорхойгүй байгаа тул "Манчестер Сити" хагас хамгаалагчийг авахыг хүсэж байгаа юм. Шилжүүлгийн дүн ойролцоогоор 130 сая фунт стерлинг болно. "Манчестер Сити", "Боруссия Дортмунд"-тай сайн харилцаатай байгаа бөгөөд өнгөрсөн зун довтлогч Эрлинг Холанд, хамгаалагч Мануэль Аканжи нар Бундеслигийн багаас Английн аваргууд руу шилжсэн. Ялангуяа Германы клуб Норвеги залууг шилжүүлэх талаар хамтарсан ажлыг өндрөөр үнэлсэн гэж тэмдэглэжээ.
"Манчестер Сити" улирлын өмнөх аялан тоглолтоос өмнө Жуд Беллингемийг авахыг хүсэж байна. Англи залууг мөн "Манчестер Юнайтед" болон "Реал Мадрид" багууд идэвхтэй сонирхож байгаа юм.
Эх сурвалж: ESPN