“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд 1/8 шигшээд Катарын Абдулрахман Ибрахим 11:0-ээр ялаад байсан спортын мастер О.Сүлдхүү шөвгийн наймд буюу хоёр дахь барилдаандаа Тажикистаны Магомет Евлоевыг 8:3-аар илүүрхлээ. Ингэснээр манай бөх хагас шигшээд Японы Киран Киношитатай барилдана.
