2017 оны Парисын дэлхийн аварга, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон таван жилийн дараа Казахстаны Астана хотод болж буй Азийн аваргын дэвжээнд зодоглож, мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт, “Нур-Султан-2019”, “Осло-2021” дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэж 5:9-өөр ялагдсан юм.
Түүнийг ялсан кыргыз бүсгүй 5 дахь удаагаа тивийн аваргаар тодров. П.Орхон гавьяат Азийн аваргад гурван удаа финалдаж, хоёр дахь мөнгөн медалиа зүүв. Тэрбээр 2018 онд Бишкект аваргалж, 2014 онд Алматыд, 2023 онд Астанад мөнгөн медаль зүүж байна.
П.Орхоны Азийн аваргийн алтын төлөөх барилдаан иймэрхүү л юм болж. pic.twitter.com/nq1z40msJv
— ?️agii☝️ (@Aagii07921271) April 12, 2023
Астанагийн чөлөөт бөхийн Азийн аваргад эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн 3 аварга хүч үзэж байгаа бөгөөд орой хоёр нь ?? ? ?? хоорондоо алтын төлөө, нэг нь ?? хүрэл медалийн төлөө барилдана??П.Орхондоо амжилт хүсье???? pic.twitter.com/myV72iuKAC
— Сайхан Ж. (@jbatsaikhan11) April 12, 2023