Төрийн байгуулалтын байгын хорооны өнөөдрийн /2023.04.12/ хуралдаанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Холимог тогтолцоо орж ирж байж сонгогчийн санал гээгдэхгүй болно гэдэгтэй санал нэгдэж байгаа. Энэ асуудлыг 2000 оноос ярьсан. Ингээд 2012 онд холимог тогтолцоог анх оруулж ирсэн. Тойргоос сонгогдсон гишүүд нь иргэд сонгогчидтойгоо уулздаг. Харин жагсаалтаар орж ирсэн хэд нь тойрогт ачаа үүрэлцдэггүй гэх шүүмжлэл байсан. Манай намаас оруулж ирж байгаа сонгуулийн тогтолцоог 50х50 хувь байхаар заасан. Харин та бүхний төсөлд 48х28 болохоор санал гээгдэх вий. 2012 оны Сонгуулийн хуулийн хэрэгжилтэд та хэд хэр сайн ажилласан бэ. Сонгуулийн хууль дандаа процесс. Тэгэхэр процесс дээр маш олон алдаа гардаг. Тухайлбал, хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь зай талбайг дүүргэж чадсан нь өөртөө давуу байдлыг бий болгодог. Тэгэхээр яг тодорхой тоонд, ижил нэр дэвшигчдэд боломж олгодог. Энэ хувилбараар явбал О.Цогтгэрэл гишүүн ямар байр, суурьтай байгаа вэ. Одоогийн 76 гишүүн гэдэг тоог 1992 онд дэлхийн 1.2 сая хүнтэй улсын жишгээр жишээ авч тогтоосон байдаг. Гэтэл Монгол Улсын хүн ам ирэх жилийн өдийд гэхэд 3.5 сая 20 мянгад хүрэхээр байгаа. Гишүүдийн тоог нэмэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Нэгд, Можаритороос гарсан гишүүд зөвхөн тойргийн эрх ашгийг л зөвхөн хамгаалдаг гэж тайлбарладаг нь өрөөсгөл бодол юм. Хоёрт, иргэд өнөөдөр намын жагсаалтаар гишүүнийг сонгох гэдэг зүйл дээр хэр бэлэн байна вэ. Тэнцүү байх хэмжэнд бэлэн байна уу гэдэг дээр бодолцох ёстой. Аливаа сонгуулийн тогтолцоог сайн муу гэхээс тогтвортой хэрэгжиж байж үр дүн гардаг. Бидний боловсруулсан төсөлд можаритор арай давамгай харьцаатай байх нь оновчтой болов уу гэж үзсэн. 2012 оны УИХ-ын сонгуулийг 48х28 –аар явуулж үзсэн учраас. Гишүүдийн тоог нэмэх асуудалд иргэдийн санаа бодлыг сонсох ёстой. Жижиг улсын парламент жижиг байх ёстой гэж болохгүй.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Н.Энхболд дарга аа, УИХ-аас хоёр хуулийг нэгтгээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталтал хэн нэгэн Цэцэд гомдол гаргавал яах вэ. Сонгуулийн хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэвэл бид яах вэ?
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: УИХ хууль баталлаа, сонгуулийн жил эхэллээ, тэр үед Цэцэд гомдол гаргавал өмнө нь ямар процессоор шийдэж ирсэн юм. Тэр хүрээндээ л шийдэх байлгүй дээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ийм явдал болсон. Үүн шиг юм болбол тухайн үед нь Цэцийн дүгнэлт яаж гарах нь. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авах уу үгүй юу гэдэг асуудал. Тэр үед нь л асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Хуулийн зөрчлийг арилгах ямар нэг арга хэмжээ авч таарна.
ҮЗЭХ: