Монголбанк БНХАУ-ын Ардын банк хоорондын своп хэлэлцээрт Х Богдын асуудал саад болох магадлалтай

Монголбанк БНХАУ-ын Ардын банк хоорондын своп хэлэлцээрт Х Богдын асуудал саад болох магадлалтай

Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк хоёр улсын худалдааг дэмжих зорилготойгоор “Юань-Төргрөг”-ийн харилцан солилцооны своп хэлэлцэл хийдэг билээ.

Тус хэлцэл анх 2011 онд гурван жилийн хугацаатайгаар таван тэрбум юанийн дүн бүхий хэлцэл байгуулсан. Хэлцлийн дүнг 20112 онд дахин нэмэгдүүлж 10 тэрбум юань болгосон бөгөөд түүнээс хойш 2014 онд гурван жилээр сунгаж 15 тэрбум юаньд хүртэл нэмэгдүүлсэн байна.

Хоёр улсын банкнууд хоорондын своп хэлцлийн хугацаа ирэх долдугаар сарын 1-нд /2023.07.01/ дуусна. Төв банкнаас тус хэлцлийг сунгах хүсэлтээ Хятадын талд өгч, яриа хэлэлцээ үргэлжилж байгаа аж.

Мөн 2018 оноос хойш 1.7 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний юань зээлсэн бөгөөд зээлийн хүүд улирал бүр 67 сая ам,доллар төлдөг байна. Манай улс таван их наяд төгрөгийг нэг дор нийлүүлэх боломжгүй учраас хэлэлцээг сунгах нэн шаардлагатай юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны /2022.02.05/ өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцсан билээ.

Үүнээс гадна БНХАУ-ын Ардын банк төгрөг авах эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Салбарынхны хувьд “Х Богд”-ын асуудал своп хэлэлцээрт саад болж магадгүй гэсэн айдастай байгаа ажээ.