Дэлхийн аварга шалгаруулах газрын теннисний тэмцээн нь 140 гаруй орноор 650 гаруй тэмцээн зохиогддогоороо онцлог юм. Тус тэмцээнд тоглогчид А зэрэглэлээс нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар зэрэг хүртэлх зургаан түвшний тэмцээнд өрсөлддөг билээ.
Тэмцээн дөрөвдүгээр сарын 8-ны /2023.04.08/ өдөр БНСУ-ын Андон хотноо болсон юм. Манай улс ITF-ийн Дэлхийн теннисний өсвөр насны чансаагаар дэлхийд “130”-д жагсдаг. Харин тус тэмцээнд Монгол Улсын эгч дүү тамирчин Ч.Маралгоо, Ч.Мартаа нар 18 хүртэлх насны “J30” ангилалд түрүүлжээ.