55 кг-ын жинд Азийн аваргад анх удаа зодоглож буй спортын мастер Чинболдын Отгонтуяа 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Ми Тран Нгеунтэй барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй ялалтаа авав. Ингэснээр манай бөх хагас шигшээд эзэн орны Марина Седневатай барилдана.