Б.Энххүслэн Монгол Улсын болон Тайландын УАШТ-ий рекордыг эвдэв

Б.Энххүслэн Монгол Улсын болон Тайландын УАШТ-ий рекордыг эвдэв

Тайландад усанд сэлэлтийн чиглэлээр нэг жилийн хугацаатай сурч буй ОУХМ Батбаярын Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн чөлөөт сэлэлтэд 02:01:41 цагийн амжилтаар Монгол Улсынхаа болон Тайландын УАШТ-ий рекорд амжилтыг эвдэв.

Ингэснээр манай тамирчин энэ зайд 2023 оны долдугаар сард Японы Фүкүокад болох ДАШТ-ий "B" цагийг биелүүлж оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулжээ. Б.Энххүслэнгийн хувьд өнгөрсөн жил тус тэмцээний оролцохдоо зургаан зайд Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө