ТОДРУУЛГА: СӨХ-ны мөнгө төлөөгүй тохиолдолд Монгол банкны найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орохгүй

ТОДРУУЛГА: СӨХ-ны мөнгө төлөөгүй тохиолдолд Монгол банкны найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орохгүй

СӨХ-ны төлбөрөө төлөөгүй, БЗС-аас авсан зээлээ төлөөгүй иргэдийг Монголбанкны хар жагсаалтад оруулна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан.  

Тус мэдээллийн дагуу Монгол банкнаас тодруулахад “Монгол банкны найдваргүй зээлдэгчийн жагсаалтад банк, банк бус, хадгаламж зээлийн хоршоо, төрийн байгууллагаас олгосон зээлүүдийг эргэн төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орно. Харин СӨХ-ны мөнгө төлөөгүй эсэх нь Монгол банкны жагсаалт хамаагүй” гэлээ.