Катарын нийслэл Доха тавдугаар сарын 7-14-нд болох жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлав.
Манай улс эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52 57 кг-ын жингээ давхарлажээ. Эмэгтэй 63 кг-д өнгөрсөн жилийн Азийн аварга ОУХМ Болдын Ганхайч бэртэлтэй тул гэрт нь үлдээхээр шийдсэн юм. Дохад хүч үзэх монголын жүдочид:
- Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд
- 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
- 81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир
- 90 кг: Гантулгын Алтанбагана
- -100 кг: Батхуягийн Гончигсүрэн
- +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
- Эмэгтэй 48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
- 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн Мөнхцэдэвийн Ичинхорлоо
- 70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ
- -78 кг: Отгонбаярын Хүслэн
- +78 кг: Амарсайханы Адъяасүрэн