Монголын баг тамирчид Парис 2024 Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны D хэсгийн cүүлийн тоглолтоо өчигдөр /2023.04.07/ талбайн эзэн Тайланд улсын шигшээ багийн эсрэг Чонбури цэнгэлдэхэд хийлээ.
Манай шигшээ баг эхний тоглолтдоо 2-2 харьцаатай тэнцсэн бол Тайландын шигшээ баг 6-0 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр уг тоглолтоос шалтгаалан дараагийн шатруу орох баг тодрох юм. ОУХБХ-ны чансааны 44-т бичигддэг Тайланд улсын шигшээ баг Азийн хүчирхэг багуудын нэг бөгөөд тоглолтын эхнээс санаачилгыг авч тоглож үндсэн цагт 6-0 харьцаатай ялалт байгуулснаар Парис 2024 Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн 2-р шатанд тоглох эрхээ авлаа.