Азийн цомын тэмцээнээс монгол охид гурван медаль хүртлээ

Азийн цомын тэмцээнээс монгол охид гурван медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьт багтдаг өсвөр үеийн Азийн цомын тэмцээн өчигдөр /2023.04.08/ Казахстаны Алматы хотод эхэлсэн.

Тэмцээнд манай улсаас 20 гаруй өсвөр үеийн тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд эхний өдөр манай гурван тамирчин медаль хүртлээ. Тодруулбал, 48 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин Жамсрангийн Анударь алт, 52 кг-д "Гүрү дожо" клубийн тамирчин Тэрбишийн Ариунзаяа мөнгө, 44 кг-д "Женко" клубийн тамирчин Энхтөрийн Тэмүгэн хүрэл медалиар энгэрээ мялаав.

Өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн аварга Ж.Анударь Алматыд аваргалахдаа Казахстаны Ренато Жумабаева, Узбекистаны Сабина Азаматова, Казахстаны Кера Хегай, Узбекистаны Зарина Жамалова нарыг тус тус ялж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандууллаа.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө