Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тоглогч Э.Дөлгөөн өчигдөр /2023.04.06/ Монголын Үндэсний Дээд лигийн Плэй-оффын хагас шигшээ цувралын тав дахь тоглолтын үеэрээ хоёр хуруугаа хугалжээ. Гэмтлийн улмаас гадаад улсад хагалгаанд орж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн хувьд дөрөв, тав, зургадугаар сард тоглолтод оролцох төлөвлөгөөтэй байсан бөгөөд Э.Дөлгөөний гэмтэл нь багийн амжилтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. Юутай ч түүний оронд орны тоглогчийг тоглуулах юм байна.
Өчигдөр /2023.04.07/ завсарлагааны дараах цувралын эхний тоглолт "Тэнүүн-Өлзий Метал" vs "Завхан Бродрес" багтай тоглосон. Тоглолтод Э.Дөлгөөний тоглодог "Завхан Бродрес" баг ялалт байгуулсан юм.
Ташрамд дурдахад, Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 6 дугаар байранд орсон юм. Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд 5, Ази тивд 1 дүгээр байрт, үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд 3 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.