Монгол улсын 17 хүртэлх насны охидын шигшээ баг дөрөвдүгээр сарын 24-28-ны /2023.04.24-2023.04.28/ хооронд Улаанбаатар хотод Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох талаар бид мэдээлсэн билээ.
Тус тэмцээний өмнөх бэлтгэл болгож, Хонг Конгийн охидын шигшээ багийг нутагтаа хүлээн авч нөхөрсөг тоглолт хийж байгаа ба өчигдөр /2023.04.06/ эхний тоглолтоо хийлээ. Тоглолтод Хонг Конгийн багийг 8:0 харьцаатай хожжээ. Нөхөрсөг тоглолт битүү дээвэртэй шигшээ багийн бэлтгэлийн талбайд болсон бөгөөд дараагийн тоглолт дөрөвдүгээр сарын 08-нд /2023.04.08/ 16:00 цагаас болох хуваарьтай байна.