Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг Тайландын эсрэг тоглоно

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг Тайландын эсрэг тоглоно

“Парис-2024” Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн тоглолт Тайланд улсад болж байгаа билээ. Тухайн тэмцээнд оролцохоор хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг тус улсад очоод буй.

Тэгвэл тэмцээний эхний шатны “D” хэсгийн анхны тоглолтод Тайланд улсын Чонбури хотноо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр /2023.04.07/ Улаанбаатар хотын цагаар 18:00 цагаас талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглох юм. Тайланд улсын шигшээ багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 харьцаатай хожсон билээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө