Монгол улсын 17 хүртэлх насны охидын шигшээ баг дөрөвдүгээр сарын 24-28-ны /2023.04.24-2023.04.28/ хооронд Улаанбаатар хотод Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийх билээ.
Тус тэмцээний өмнөх бэлтгэл болгож, Хонг Конгын охидын шигшээ багийг нутагтаа хүлээн авч нөхөрсөг тоглолт хийхэд бэлэн болоод байна. Эхний тоглолт өнөөдөр /2023.04.06/ 16:00 цагт Төв аймаг дахь Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бэлтгэлийн төвд болно. Удаах тоглолт мөн битүү дээвэртэй бэлтгэлийн талбайд дөрөвдүгээр сарын 8-нд /2023.04.08/ 16:00 цагаас болох юм.