"Допинг хэрэглээгүй учраас хоёр дахь шат буюу Б сорьцын шинжилгээгээ өгнө" хэмээн NTV мэдээлжээ

"Допинг хэрэглээгүй учраас хоёр дахь шат буюу Б сорьцын шинжилгээгээ өгнө" хэмээн NTV мэдээлжээ

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн талаарх мэдээлэл өчигдөр /2023.04.05/ цахим сүлжээнд тавигдсан байна. 

Энэ талаар NTV телевизи "Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрчээ. Допинг илэрсэн нэг бөх нь Улсын арслан Э.Оюунболд байж болзошгүй байна. Э.Оюунболдын хувьд 2019 оны наадамд түрүүлж аварга болж байсан ч допингийн шинжилгээнд бүдэрч цолоо хураалгаж байсан. Тухайн үед өөрийгөө допинг хэрэглээгүй хэлмэгдсэн хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Э.Оюунболд энэ удаад ч гэсэн допинг хэрэглээгүй учраас хоёр дахь шат буюу Б сорьцын шинжилгээгээ өгнө гэсэн байна” гэж мэдээлжээ. 




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө