Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёгийн 15 дахь өдөр буюу 2019 оны хамгийн сүүлийн барилдаанд залуу Озэки Такакейшог итгэл төгс ялж 14 даваа, 1 унаатай 43 дахь түрүүгээ хүртэв. Ийнхүү Японы Эзэн хааны болон Ерөнхий сайдын цомыг 43 удаа хүртсэн анхны Их аварга болж Сумогийн түүхэнд тодоор бичигдлээ.