Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Нийтийн хөлбөмбөг” төсөл, “Нээлттэй Дорноговь” зорилтот жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний цомын төлөөх тэмцээн ес хоног үргэлжилж Дорноговь аймгийн Сайншанд хотноо өндөрлөлөө.
МХБХ-ноос жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнийг Дорноговь аймагт анх удаа амжилттай зохион байгуулж тэмцээнд нийт 18 аймгийн шигшээ багууд өрсөлдөж өчигдөр /2023.04.03/ аварга баг Улаанбаатар хотын аваргуудтай Үндэсний цомын төлөө тоглож тэмцээн өндөрлөжээ. Тэмцээний шилдгээр:
- Шилдэг хаалгачаар Увс аймгийн Б.Ганбат
- Шилдэг довтлогч 12 гоол оруулсан Баянхонгор аймгийн Д.Балжинням
- Шилдэг тоглогч Говьсүмбэр аймгийн Э.Энхмөнх нар тус тус тодорлоо.
Нийт ес хоногийн турш амжилттай зохион байгуулагдсан Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглож шагналт байруудад: , аваргын
- Алтан медаль цомын эздээр Говьсүмбэр аймгийн шигшээ баг
- Мөнгөн медалийг Увс аймгийн шигшээ баг
- Хүрэл медалийг Баянхонгор аймгийн шигшээ баг
- Дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн шигшээ багууд тодорсон юм.
Мөн Улаанбаатар хотын аварга Хан-Уул дүүргийн шигшээ багтай 21 аймгийн аварга болсон Говьсүмбэр аймгийн шигшээ багууд цор ганц тоглолтоор Үндэсний Цомын төлөө тоглож 8-5 харьцаатайгаар Хан-Уул дүүргийн шигшээ баг ялалт байгуулж Футзалын Үндэсний Цомын эзэд болсон юм.