Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ны тэргүүн З.Цогтгэрэл Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн суулт зарлалаа.
Тэрбээр ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлаар Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Засгийн газар зэрэг холбогдох шат шатны байгууллагад хандсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байгааг дурдаад, тэмцлийн дараагийн алхам болгож жагсаал зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв. Боловсролын салбарын 87 мянга гаруй ажилтнуудын цалин нэг сая гаруй боллоо, багшийн цалин хоёр сая хүрлээ гэж сайд яриад байгаа ч үүнд хүрээгүй. Гүйцэтгэлд суурилснаар цалин өслөө гэж байгаа ч 40 хувь нь л үүнд хүрэх боломжтой ба авч байгаа нь үүнээс ч бага хэмээжээ.
Боловсролын салбарын багш ажилтнуудын цалинг нэмэхийг шаардан суулт зарлалаа!
— Лхамхүүгийн Мөнхбат (@L_Munkhbat0528) April 3, 2023
Яг одоо Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн Холбооны дарга З.Цогтгэрэл Сүхбаатарын талбайд суулт хийж байна. pic.twitter.com/EQUuISnuhd