Монголын жүдочид "Насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн"-ээс таван медаль хүртлээ

Монголын жүдочид "Насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн"-ээс таван медаль хүртлээ

Оросын самбо, жүдо бөхийн үндэслэгч Василий Сергеевич Ощепковын дурсгалд зориулсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-нд ОХУ-ын Хабаровск хотод боллоо.

Тэмцээнд Беларусь, Армен, Монгол, Энэтхэг,  Израиль, ОХУ-ын хот, бүс нутгууд гээд 31 багийн 188 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд өрсөлдөв. Манай улсаас 15 тамирчин оролцсноос  1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.

Хабаровскийн тэмцээний медальтнууд:

  • Лхагважамцын Өнөболд - 66 кг
  • Кадарбекийн Ёолк - 60 кг
  • Энхтайваны Сумъяабазар - 60 кг
  • Ганхуягийн Галмандах - 66 кг
  • Одгэрэлийн Уранбаяр - 73 кг



Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө