Японы холимог тулааны "Гладиатор" холбооны аваргын бүсний төлөөх тулаанд манай тамирчин Түмэндэмбэрэлийн Нямжаргал өнөөдөр Осака хотод хийлээ.
Т.Нямжаргал ММА-д 15 удаа ялж, 10 ялагдсан, Японы тулаанч Навэ буюу Масаюүки Ватанабэг тулаан эхлээд дөнгөж 5 секунд зарцуулж хүнд цохилтод оруулж ялалт байгууллаа. Тус холбооны контендер эрхийн төлөө тулалдcан "Ширэн бээлий" клубийн тамирчин Алгирмаагийн Тэмүүлэн ялалт байгуулсан юм.