Хоёр настай охиныг зодсон байж болзошгүй цэцэрлэгийн багшийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Хоёр настай охиныг зодсон байж болзошгүй цэцэрлэгийн багшийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

Нийслэлийн 93 дугаар цэцэрлэгийн багш хоёр настай шавиа зодсон байж болзошгүй хэрэг гарсан талаар бид өчигдөр /2023.03.23/ мэдээлсэн.

Уг хэргийг анх охины ээж олон нийтэд ил болгосон юм.  Тэгвэл ээжийн гомдлын дагуу тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр цагдаагийн байгууллагад "Миний охины цэцэрлэгийн багш зодож гэмтэл учруулсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийг дагуу холбогдох цэцэрлэгийн удирдлагууд болон багшаас тайлбар мэдүүлэг авч байгаа аж.

Мөн охины гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмчийг томилсон байна. Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал хөндөгдөх юм. Хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг нээж, шалгаж, прокурорт саналаа танилцуулах юм байна. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө