Боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий Газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох ажил төлөвлөгөөний дагуу явагдаж буй талаар Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл "Гашуунсухайт боомтын шинэчлэлийн ажил 2022 онд ашиглалтад орох байсан. Гэвч цар тахлын улмаас хойшилсон. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас тус боомтын ажил нь эхэлнэ. Улмаар барилгын ажлыг 2023 ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн боомтод авто замаас гадна төмөр замын төлөвлөлт хийгдсэн. Ухаалаг тээврийн хэрэгсэл буюу жолоочгүй тээврийн хэрэгслийн гарцуудыг барихаар төлөвлөж байна" гэлээ.