ВИДЕО: Буриад залуучуудын дунд “Монгол улсын иргэдэд цусаа хандивлая” уриалга гарчээ

ВИДЕО: Буриад залуучуудын дунд “Монгол улсын иргэдэд цусаа хандивлая” уриалга гарчээ

Буриадын “Сахилган” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй цусаа хандивлах аянд Буриад залуучуудыг уриалжээ. Тодруулбал, Буриадын “Сахилган” хөдөлгөөнөөс өчигдөр /2023.03.19/ “Монгол улсын иргэддээ цусаа хандивлая” хэмээн аян өрнүүлж буйгаа мэдэгджээ. Уриалгад “Монгол улс биднийг хүнд хэцүү цагт хүлээн авсан тул Монгол ахан дүүстээ талархлаа илэрхийлцгээе. Ах дүүстээ цусаа хуваалцъя” гэжээ. Мөн цусаа хандивлахыг хүссэн залуучууд ирэх лхагва /2023.03.22/ гарагт 09:00 цагт Чингисийн талбайд цуглаж, цусны донорын төвийг зорино гэжээ.

ВИДЕО: