Дарханы замын үлдсэн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 25-наас эхлүүлнэ

Дарханы замын үлдсэн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 25-наас эхлүүлнэ

Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд гуравдугаар сарын 16-ны өдөр /2023.03.16/ гарын үсэг зурсан.

Энэ хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээд байна. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх юм. Одоогоор нэмэлт 2 эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг хоёрдугаар сарын 10-наас эхлүүлж, гуравдугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх юм. Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт 2 эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.