Олон улсын таеквондогийн Монголын холбооны ээлжит бус аравдугаар их хурал болж, холбооны ерөнхийлөгчөө шинээр сонгосон байна. Тус хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар Э.Галбадралыг сонгожээ.
Э.Галбадрал нь:
- 2010-2015 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн стратеги, ХОГ-ын захирал
- 2015-2016 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал,
- 2016-2017 онд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал,
- 2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байжээ.
Мөн 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.